ҮСХ-ны мэдээллээр манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ энэ оны эхний 5 сард өмнөх оны мөн үеэс 1.0 тэрбум ам.доллароор буюу 10.3 хувиар өссөн. Үүнд:
- Экспорт 74.9 сая ам.доллар буюу 1.2 хувиар,
- Импорт 932.5 сая ам.доллароор буюу 26.9 хувиар тус тус нэмэгджээ.
Гадаад худалдааны тэнцэл 857.5 сая ам.доллароор буюу 30.4 хувиар буурсан байна.
Экспорт 74.9 сая ам.доллароор өсөхөд:
- Нүүрс 172.9 сая ам.доллар,
- Зэсийн баяжмал 54.9 сая ам.доллар,
- төмрийн хүдэр, баяжмал 41.9 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.
Зэсийн баяжмалын үнэ тонн тутамд 47.6 ам.доллароор өсжээ.
2024 оны эхний 5 сарын хилийн дундаж үнийн үзүүлэлтээр:
- Алтны үнэ өмнөх оны мөн үеэс унци тутамд 254.2 ам.доллар,
- зэсийн баяжмалынүнэ тонн тутамд 47.6 ам.доллароортус тус өсөж,
- нүүрсний үнэ тонн тутамд 34.0 ам.доллар,
- төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 5.9 ам.доллароор буурсан байна.