Монголын Эдийн засгийн чуулган ирэх 7 хоногийн даваа гарагт буюу долоодугаар сарын 8-нд эхэлнэ. Хоёр өдөр болох чуулганд нийт 2000 зочин оролцох талаар мэдээллээ. Үүнд:
- Төр, засгийн 300 төлөөлөл,
- Олон улсын 500 зочин,
- Олон улсын байгууллага, ЭСЯ-ны 100 төлөөлөл,
- Хувийн хэвшил 500,
- Эрдэмтэн судлаач 100,
- Оюутан залуус 500 оролцох аж.
Чуулганы зохион байгуулалтын талаар Монголын Эдийн Засгийн чуулганы ажлын хэсэг төрийн яам, агентлаг, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч, санал солилцлоо.
Уулзалтад ЭЗХЯ, Монголын Бизнесийн Зөвлөл, Европ-Монголын хамтарсан худалдааны танхим, Тогтвортой санхүүжилтийн холбоо (ТOС), Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын Финтекийн холбоо, Монголын ББСБ-уудын холбоо, Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам), Монголын даатгалын холбоо тэргүүтэй байгууллагын төлөөлөл оролцлоо.
Чуулган Төрийн ордны Их танхим, “Чингис хаан” Үндэсний музейд тус бүр болно. Эхний өдрийн хуралдаан “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-оор эхэлж:
- Хөдөөгийн хөгжил ба хоршоо, эрчимжсэн мал аж ахуй,
- Бүсчилсэн татвар болон хөрөнгө оруулалтын бодлого,
- Тээврийн дэд бүтэц ба бүс нутгийн хөгжил зэрэг сэдвээр салбар салбараар хуралдах юм.