Энэ тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 23:15 цагт хүлээн авч, Баянтэс сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, нэмэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид унтраах ажиллагааг зохион байгуулж, гал түймрийн голомтыг тойруулан 150 метрт зогоон татаж, хяналтандаа авчээ. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 4 га талбай өртөж шатжээ.