Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад “Парис-2024” олимпийн наадамд өрсөлдөх нэг эрх нэмэгдлээ DNN.mn

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо “Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх 16 бөхийн квотыг дахин хуваариллаа.

Учир нь ОУОХ нь Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны тив, дэлхийн олимпын эрх олгох тэмцээнээс Парисын олимпын наадмын эрх авсан 16 тамирчныг ОХУ, Украины дайныг дэмжсэн гэх шалтгаанаар олимпод өрсөлдөх боломжгүй хэмээн үзсэн. (Эдгээр жинд эрх авсан тамирчдыг солих мөн Individual Neutral Athletes нэр дор олимпод оролцох шаардлага байв. Уг шаардлагыг биелүүлэх боломжгүй хэмээн эсрэг тал байр сууриа илэрхийлсэн)

Эдгээр тамирчид нь ОХУ, Беларусын шигшээ багийн төлөөлөл. Ингэснээр 16 жинд ( чөлөөт бөх эр, эм, сонгомол төрөлд) хамгийн өндөр чансаатай бөхөд огших зарчмаар дахин хуваарилж Монгол Улсад эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Б.Хонгорзулд олимпын наадамд өрсөлдөх эрх шилжив.

Беларусын чөлөөт бөхийн баг тамирчид Парисыг зорих 10 эрх авсан. Гэвч ОУОХ-ноос сонгомол бөхийн 130 кг-аас бусад жинд дайныг дэмжээгүй, төвийг сахисан беларус тамирчдаар жин тус бүрийн тамирчдыг солих үүрэг өгөв. Беларусчууд үүнийг дэмжээгүй. Эрх авсан тамирчид олимпод өрсөлдөх нь зөв хэмээн үзсэн.

Ингэснээр эмэгтэйчүүдийн 57 кг-д Беларусын шигшээ багийн тамирчин, Олимпын мөнгө, дэлхийн хошой хүрэлтэй Ирина Курочкина хасагдаж оронд нь огших зарчмаар манай тамирчин Б.Хонгорзул Парисыг зорих эрхтэй болов.

Ийнхүү Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид бүтэн багаараа Парисыг зорих боллоо.

Парисын олимпын чөлөөт бөхийн төрөлд АНУ, Япон, Монгол Улсын эмэгтэй шигшээ багууд бүтэн багаараа хүч сорино гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *