Categories
мэдээ цаг-үе

Энэ зун 23 хүүхдийн зуслан үйл ажиллагаа явуулна DNN.mn

Энэ жилийн хүүхдийн зуслангийн ээлжийн хуваарь болон төлбөрийн мэдээллийг Нийслэлийн Хүүхэд, Гэр Бүлийн Хөгжил, Хамгааллын Газраас/НХГБХХГ/ танилцуулсан.

Энэ зун 23 зуслан үйл ажиллагаа явуулах бөгөөд амрах хоногоосоо шалтгаалж 290,000-1,485,000 төгрөгийн төлбөртэй байна. НХГБХХГ-аас тодруулснаар 23 зуслангийн гурав нь буюу Найрамдал, Баянгол, Тэмүүлэл улсынх бол бусад нь хувийн өмчийнх.
Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газраас 2024 тавдугаар сарын 10-ний өдөр “Хүүхдийн хөгжлийн төлөөх нийгмийн хариуцлага” сэдвээр хүүхдийн зуслангийн ажилчдын үндэсний зөвлөгөөн зохион байгуулсан билээ. Салбар яамнаас хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг дэмжих хүрээнд Хүүхдийн эрхийн тухай хууль, Монгол Улсын Алсын хараа-2050 урт хугацааны бодлогын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүүхэд хөгжих эрхээ эдлэхэд төрийн бодлогоор дэмжих, тэдний  амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд хөгжлийн үйлчилгээг хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхийг зорин ажиллаж байгаа аж. Төрөөс хүүхдийн зуслангийн хөгжлийг дэмжих чиглэлээр Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа, Ерөнхий шаардлага MNS5633:2019 стандартыг шинэчлэн боловсруулж, “Хүүхдийн хөгжил, хамгааллын стандартчиллын техникийн хорооны хурлаар хэлэлцэн дэмжин Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрийн С/28 дугаар тушаалаар 03.080.30 ангилалтын кодтой Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа, ерөнхий шаардлага MNS5633:2023 стандартыг шинэчлэн баталжээ.
Түүнчлэн энэ зун улсын хэмжээнд 23 зуслан үйл ажиллагаа явуулахаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүлээн авах боломжтой 11 зуслан байна.Монгол Улсын хэмжээнд өнөөдөр нийт 55 зуслан бүртгэлтэй байдаг. Үүнд төрийн өмчит зургаан зуслан, орон нутгийн өмчит 10, хөдөлмөр зуслан зургаа, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын харьяа зуслан дөрөв, байгууллага, аж ахуйн нэгжийн харьяа хоёр, хувийн өмчит 28 зуслан байна. Өнгөрсөн 2023 онд 43 зуслан үйл ажиллагаа явуулж, 73964 хүүхэд зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамрагджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *