Categories
мэдээ улс-төр цаг-үе

Жагсаалтын урьдчилсан дүнгээр МАН-18, АН-16, ХҮН-6 суудал авлаа DNN.mn

УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүн гарлаа. Эрх баригч МАН тойргоос 50 гишүүнтэй болж, АН 26, ХҮН 2 гишүүнтэй болов. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэг сая 448 мянга 189  сонгогч оролцлоо. Ингэснээр намууд 57928, эвслүүд 72410 хүний санал авч байж УИХ-д жагсаалтаар нэр дэвшигчдээ оруулах нь.

Өөрөөр хэлбэл, энэ саналын босгонд хүрсэн тохиолдолд жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн нэр дэвшигч нь УИХ-д сонгогдоно. МАН, АН, ХҮН, ИЗНН 57928, “Үндэсний Эвсэл” 72410 саналын босгыг давж жагсаалтаас УИХ-д суудал авах нь тодорхой болоод байна. Жагсаалтаас урьдчилсан дүнгээр 502 мянган сонгогч МАН-д саналаа өгснөөр тус намаас 22 нэр дэвшигч УИХ-д орох нь. АН 431 мянган хүний дэмжлэгтэй.

One reply on “Жагсаалтын урьдчилсан дүнгээр МАН-18, АН-16, ХҮН-6 суудал авлаа DNN.mn”

МАН-д зорилгодоо хүрэх боломжийг олгов. ҮҮНД: авлигаа устгах, хэлмэгдүүлэлтийн хонгилыг нураах, 30 гэр бүлийн мөлжлөгыг зогсоож. байгалийн баялагаа иргэддээ тэгш хувиарлах, Элбэгдоржийн мафийг төрөөс зайлуулах, утаагаа арилгах, түгжрэлээ бууруулах, Үйлдвэр байуулах замаар Монгол улсаа хөгжүүлэх маш хариуцлагтай үүрэг ногдож бна. Энэ сонгуулийн сайн тал нь сонгогчдын санал гээгдээгүй, хүчтэй сөрөг хүчин буй болгов. Саар тал нь Элбэгдоржийн мафийн гар хөлүүд цөөнгүй орж ирж байгаа нь МУ-н ҮАБ-д гай тарьж мэднэ.!!! Бас Монгол төрийн бэлгэдэл, үнэт зүйл төрийн далбааг урж, тасддаг хүн гарч ирсэн нь магадгүй хөрш 2 улсын далбааг урж Монголоо хөлдөө чирж мэдэх нь… Ийм хүнийг гаргасан сонгогчдод хэлэх үг алга…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *