Categories
мэдээ нийгэм цаг-үе

Голын ус гаталж, салаа, бэлчирт гарахгүй байхыг зөвлөж байна DNN.mn

Өнөөдөр Улаанбаатар хот, Багануур, Тэрэлж орчмоор дуу цахилгаантай бага зэргийн аадар бороотой.

Өдөртөө 24-26 хэм дулаан байх бөгөөд Туул, Хэрлэн, Тэрэлж голуудын усны түвшин үерийн аюултай түвшинд байгаа тул дараах зөвлөмжийг дагаж мөрдөхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

– Аялал, амралт зугаалгаар явахдаа гол, нуур, цөөрмийн орчимд түр амарч байрлахгүй байх

– Бага болон өсвөр насны хүүхдүүддээ хараа хяналт тавьж анхаарал болгоомжтой байх

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх

– Баталгаат зам гүүрээр зорчих

– Голын ус гаталж салаа бэлчирт гарахгүй байхыг зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *