Улаанбаатар хот орчимд өглөөний 08:00 цагийн байдлаар Туул гол үерийн аюултай түвшинг 80см даван үерлэж байна гэж мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.
Иймд Туул голын эрэг дагуу, ойролцоох айл өрх, аж ахуй нэгж байгууллагууд сонор сэрэмжтэй байж, гол, усны ослоос урьдчилан сэргийлж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхааруулж байна.