Урьд шөнө буюу 06.20-ны 03 цагийн орчимд Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо байшин шатаж хоёр хүн өртөн амиа алджээ.
Тодруулбал Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 8х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн М /63 настай, эрэгтэй/, А /62 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Эх сурвалж: ОБЕГ