ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдаж буй “BRICS-2024″ наадамд 27 спортын төрлөөр 89 орны 4751 тамирчид өрсөлдөж байна. Энэхүү наадмын гимнастикийн төрөлд 17 орны 70 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчин Д.Энхтүвшин хоёр хүрэл медаль хүртжээ. Тэрээр бариултай модон морь, турникийн төрөлд тус бүр гуравдугаар байр эзэлжээ.
Дээрх төрлүүдэд олимп, дэлхийн аварга Сергей Найдин, Никита Нагорный алт, мөнгөн медаль хүртсэн байна.