Чойжин ламын сүм музейг сэргээн засварлах ажил 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Энэ оны наймдугаар сард багтаан сэргээн засварлах ажлыг дуусгахаар төлөвлөжээ.
Чойжин ламын сүм музейг хамгийн сүүлд 1961 онд сэргээн засварлаж олон нийтэд нээлттэй болгож байв. Сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд жижиг хэмжээний сэргээн засварлах ажил хийж байсан ч энэ удаагийнх шиг бүрэн хэмжээний сэргээн засварлалт хийж байгаагүй аж.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй “Чойжин лам сүм музейн сэргээн засвар” барилгын ажлыг гүйцэтгэхээр “Зэндмэн суварга” ХХК шалгарчээ. Тус компани сүм музейн Хаалган сүм, Махранзын сүм болон саравч сэргээн засварлах ажлыг хийж гүйцэтгэж байна.