Categories
мэдээ нийгэм цаг-үе

Туулын авто замыг Нисэхийн хурдны авто замтай холбох “Наадамчдын гүүр”-ийг 74 сая ам.доллароор барина DNN.mn

Зам, Тээврийн Хөгжлийн Яам(ЗТХЯ)-ны захиалгаар хийгдэж буй Туулын авто замыг Нисэхийн хурдны авто замтай холбох Наадамчдын гүүрний зураг төслийн ажил дуусжээ.

Наадамчдын авто зам дээгүүр барих энэхүү гүүр нь 800 у/метр.

Монгол Улсын анхны дүүжин буюу татлагат гүүр болох юм.

Энэхүү гүүр нь 2 урсгал, 4-6 эгнээ, 2 талдаа явган хүний замтай байх бөгөөд тулгуурын өндөр нь 65 метр байхаар тооцоолж байна.

Гэрээнд заасны дагуу энэ сард зураг төслийн ажил бүрэн дуусаж 2024-2026 онд барилгын ажил нь хийгдэж ашиглалтад орно.

Нийт 74 сая ам.долларын төсөвтэй уг гүүрийн нийт урт 846.5 у/м байх бол татлагат хэсгийн урт 270 у/м байна.

Энэхүү гүүр баригдсанаар Яармаг Нисэхийн чиглэлийн түгжрэл бүрэн арилж, хотын замын хөдөлгөөний эрчим сайжрах юм гэж ЗТХЯ-наас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *