Categories
мэдээ улс-төр

УИХ өнгөрсөн дөрвөн жилд 2000 гаруй хууль, тогтоолын төслийг хэлэлцэж, шийдвэрлэжээ DNN.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өчигдөр болж, 2020-2024 онд парламентаар хэлэлцэж, баталсан хуулийн төслүүд болон бүлгийн гишүүдийн хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч мэдээлэл өглөө. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Энэ удаагийн бүлгийн хурал нь парламентын бүрэн эрхийн хугацааны төгсгөлийн хуралдаан боллоо. Тиймээс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бүлгийн хийж хэрэгжүүлсэн ажлыг дүгнэж ярилцлаа. Энэ хугацаанд УИХ дахь МАН-ын бүлэг 126 удаа буюу 327 цаг хуралдаж, давхардсан тоогоор 215 асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрүүдийг гаргасан байна. Мөн есөн ажлын хэсгийг байгуулж, ажилласан.

Монгол Улсын Их хурал өнгөрсөн хугацаанд 2000 гаруй хууль, тогтоолын төслийг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Үүнд, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намын тухай, Боловсролын багц, Сонгуулийн тухай, Эрүүл мэндийн багц хууль, Баялгийн сангийн тухай зэрэг олон чухал хуулийг баталлаа. Эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хэлэлцэж, батлах гол ачааллыг манай намын бүлэг авч ирсэн. Ингэхдээ бид эв нэгдэлтэй, хариуцлагатай байснаар тодорхой үр дүнд хүрсэн. Өнгөрсөн хугацаанд хурууны хээний технологийг нэвтрүүлснээс хойш УИХ-ын чуулганы хуралдаан, бүлгийн болон бусад хуралдаанууд цагтаа эхэлж хуралдсан. Бүлгийн зарим гишүүн цаашид бүлгийн үйл ажиллагаа, авч хэрэгжүүлэх ажлын талаар тодорхой саналуудыг ч хэллээ” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *