Categories
гадаад мэдээ

Дун Жун: Бид Тайванийн тусгаар тогтнолыг хязгаарлах шийдвэртэй арга хэмжээ авна DNN.mn

Хятадын БХЯ-ны сайд Дун Жун Сингапурын жил бүрийн “Шангри-Ла яриа хэлэлцээ”-нд оролцохдоо“Гадны хүчнүүд болон “салан тусгаарлагчид” Тайванийг Хятадтай тайван замаар “нэгтгэх” хэтийн төлөвийг улам бүр “сааруулах” хандлагатай байгаа учир Бээжин тэдний үйлдлийг таслан зогсоохын тулд “хатуу арга хэмжээ” авахад бэлэн байна” гэж мэдэгдсэнийг Ройтерс агентлаг мэдээлжээ.

Хятадын сайд мөн “Тайванийн эрх баригч Ардчилсан дэвшилт нам “салан тусгаарлах үзэл явуулж, Хятадын онцлогийг устгахыг эрмэлзэж байна. Эдгээр салан тусгаарлагчид саяхан Хятад үндэстэн болон өвөг дээдсээсээ урваж буйгаа харуулсан фанатик мэдэгдэл хийсэн. Тэд түүхэнд шившиг болон үлдэнэ” гэсэн байна. Мөн БНХАУ-ын Батлан хамгаалах яамны тэргүүн “Хятад улс Тайваньтай энх тайвны замаар “нэгдэх” эрмэлзэлтэй байгаа ч БНХАУ-ын арми энэ асуудлыг эцсийн байдлаар шийдвэрлэх “хүчирхэг хүч хэвээр байх болно” гээд гадаадын гүрнүүд тус улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, салан тусгаарлагчдыг өөгшүүлж байна гэж буруутгажээ. Дун сайд мөн “Бид Тайванийн тусгаар тогтнолыг хязгаарлах шийдвэртэй арга хэмжээ авч, хэзээ ч тусгаар улс болгохгүй байх болно. Бид Тайванийн тусгаар тогтнолыг хязгаарлах чадвартай гэдэгтээ маш их итгэлтэй байна” гэжээ.

Бээжин Тайванийг босогч муж гэж үзэж, шаардлагатай бол цэргийн хүчээр Хятадад буцааж авах ёстой гэж Хятадын албаны хүмүүс удаа дараа мэдэгдсэн. Арлын эрх баригчид 1949 онд иргэний дайн дууссаны дараа эх газрын Хятадаас тусгаар тогтнолоо зарласан ч өнөөдөр Тайванийг Палау, Тувалу, Белиз зэрэг арав орчим улс л тусгаар тогтносон улс гэдгийг нь хүлээн зөвшөөрдөг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *