Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүргийн И-Мартын уулзвараас Дүнжингарав хүртэлх урд хэсгийн авто замын засвар өнөөдөр эхэлнэ DNN.mn

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн нэгдүгээр хэсгийн засварын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээжээ.

Харин хоёрдугаар хэсэг буюу И-Март худалдааны төвийн уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртэлх урд хэсгийн авто замыг өнөөдөр 22:00 цагаас зургаадугаар сарын 5-ны 06:00 цаг хүртэл хааж, засварлах тул иргэд, жолооч бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг албаныхан зөвлөлөө.

Үүнээс гадна Богд уулын арын авто замын засвар, арчлалтын ажлын хүрээнд Маршалын гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэлх хэсэгт засварын ажлыг хийж гүйцэтгэн, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн байна.

Уг чиглэлийн 750м авто замыг шинэчлэн хучиж, хэвтээ тэмдэглэл хийх, 1,855м.кв нүхэн эвдрэлийг засварлажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *