Монгол Улсын Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.
Улсын хэмжээнд цэцэрлэг, сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, дотуур байранд амьдарч байгаа гээд 1 сая гаруй хүүхдийн хоолны зардалд жил бүр 220 орчим тэрбум төгрөг зарцуулж байна. Цаашид үе шаттайгаар хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр зорьж байна.
Монгол Улсад сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгт 280 орчим мянган хүүхэд хамрагдаж байна. Дээрх шийдвэрийн тухайд 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардал 2475 төгрөг байсныг 3000 төгрөг болгожээ. Харин тусгай, сувилал, 24 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 3600 төгрөг байсныг 4100 болголоо.
One reply on “Тусгай цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал 4100 төгрөг болжээ DNN.mn”
Бага ч гэсэн нэмсэнд баярлалаа