Categories
мэдээ нийгэм цаг-үе

Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгджээ DNN.mn

Өнөөдрийн байдлаар Орхон голын адгаар, Хангай нуруунаас эхтэй Буянт, Завхан, Хэнтий нуруунаас эхтэй Хараа зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгджээ. Мөн Ховд гол Мянгад сум, Булган гол Байтаг сум, Үенч гол Үенч сум орчмоор үерийн түвшинг 5-25 см давсан байна.

Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *