Categories
мэдээ нийгэм цаг-үе

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг Туркээс албадан авчрав DNN.mn

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-ийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Дээрх этгээд 2017 онд удаа дараа дээрэмдэх болон хулгайлах гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан аж.

Иргэн “Н” нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан байсан. Түүнийг Монгол улсад авчрах ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар хамтран зохион байгуулжээ.

 

Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл Мэдээллийн Төв

One reply on “Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг Туркээс албадан авчрав DNN.mn”

элбэгдорж, сайханбилэг, эрдэнэбилэг, удаанжаргал зэрэг урвагч, хулгайч дээрэмчдийг АНУ с авч ирэх шаардлагатай !!!!!!!!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *