Экспорт энэ оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеийнхээс 148.6 сая ам.доллароор багасахад нүүрс 89.1 сая, цайрын хүдэр, баяжмал 72.3 сая, лаазалсан махан бүтээгдэхүүн 41.8 сая, адууны мах 34.5 сая ам.доллароор тус тус буурсан нөлөөлжээ.
Харин боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 85.3 сая, төмрийн хүдэр, баяжмал 39 сая ам.доллароор нэмэгдсэн байна.
Түүнчлэн, импорт өмнөх оны мөн үеийнхээс 766.1 сая ам.доллароор нэмэгдэхэд суудлын автомашин 139.8 сая, дизелийн түлш 113.4 сая, ачааны автомашин 65.5 сая, автобензин 59.4 сая, бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 45.4 сая ам.доллароор өссөн нь нөлөөлөв.
Харин экспорт энэ оны 4 дүгээр сард өмнөх сарынхаас 181.6 (12.4 хувь) сая ам.доллароор багасаж, импорт 192.5 (23.5 хувь) сая ам.доллароор нэмэгджээ.