Монгол Улс энэ оны эхний дөрвөн сард 139 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 8.4 тэрбум ам.долларт хүрчээ.
Үүнээс экспорт 4.9 тэрбум, импорт 3.4 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 617.5 (8 хувь) сая, импорт 766.1 (28.8 хувь) сая ам.доллароор нэмэгдэж ,экспорт 148.6 (2.9 хувь) сая, тэнцэл 914.6 (37.7 хувь) сая ам.доллароор багассан талаар ҮСХ-ноос мэдээлэв.