Categories
мэдээ нийгэм

Хилчид хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн хоёр иргэнийг илрүүлжээ DNN.mn

Хилчид Чингис хаан агаарын замын боомтоор гадаад улсын хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй нэг хүн улсын хил зөрчсөнийг илрүүлж, хуулийн дагуу шийдвэрлэсэн талаар Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум дахь хилийн цэргийн 0243 дугаар ангийн хариуцсан хэсгээр байгалийн дагалдах баялаг ашиглах зорилгоор улсын хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн хоёр хүнийг илрүүлсэн. Түүнчлэн Дорноговь, Дорнод, Баян-Өлгий аймаг дахь хилийн цэргийн 0129, 0306, 0285 дугаар ангийн хариуцсан хэсгээр дөрвөн удаагийн  47 тооны мал хариулгагүй бэлчээрээр улсын хилд тулсныг илрүүлж, малыг эздэд нь хүлээлгэн өгсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *