Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны 4 дүгээр сарын эцэст 2.0 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 246.6 тэрбум төгрөгөөр буурсан байна. Мөн энэ төрлийн зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.8 хувийг эзэлсэн байх юм.
Арилжааны банк болон Монголын ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 2024 оны 3 дугаар сарын эцэст 7.9 их наяд төгрөгт хүрчээ.
Ипотекийн зээлийн үлдэгдлийн хувьд:
- 7.7 их наяд төгрөг (97.7 хувь) хэвийн зээл,
- 99.6 тэрбум төгрөг (1.3 хувь) анхаарал хандуулах зээл,
- 81.3 тэрбум төгрөг (1.0 хувь) чанаргүй зээл,
Арилжааны банкнаас олгож байгаа зээлийг ердийн болон ипотекийн гэж хоёр хувааж авч үзсэн байна. Эдгээрийг хооронд нь хэвийн, анхаарал хандуулсан, чанаргүй гэсэн зээлийн ангиллаар харьцуулан харвал өөр өөр өнгө төрх харагдаж байна. Тухайлбал чанаргүй зээлийн ангилалд ипотекийн зээлийн 1 хувь нь орсон байхад бусад төрлийн зээлийн 6.8 хувь нь орох жишээний. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хувь хэмжээ хамгийн өндөр буюу 97 хувьтай байна.