Сэлбэ, Дунд голын голдирол хааж барьсан хашаа, объектыг албадан буулгаж эхэлжээ.
Тухайлбал,
- Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, Гурвалжингийн гүүрний зүүн талд байрлах “Эн Өү Ти Эс” ХХК дунд голын голдирол хааж хашаа, барилга барьсан
- Мөн гүүрний баруун талын “Авто терминал” ХХК дунд голын голдирол хааж хашаа, барилга барьсан, гүүр хоолой байрлуулж тээврийн хэрэгслийн орц гарц гаргасан
- Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ДЦС-IV-ийн урд Дунд голын голдирол хаасан авто замын гүүрийг нурааж шороо асган газар үүсгэсэн хэсгийг чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байгааг Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас мэдээллээ.
Өмнө нь “S Outlet” дэлгүүрийн барилга Сэлбэ голын голдиролд газар үүсгэж, үерийн урсац хаасан байсныг буулгасан. Соёмботой хөшөө Гандигийн гудамжийг Нарны замтай холбосон түр замын гүүр хоолой, Алтай хотхоны зүүн талын “Шунхлай” ШТС-ыг буулгаад байгаа билээ.
4 replies on “Сэлбэ, Дунд голын голдирол хааж барьсан хашаа, объектыг албадан буулгаж байна DNN.mn”
…гүйцэтгэлгүй… буулга.
Уг эндээс л эхлэх байсан юм даа
АПУ агуулах, хьюндай агуулахын тэнд бас их л нарийсгасан бна лээ дээ.
зөв нийтмйн эрх ашгийн төлөө