МАН-ын Бага хурлаас 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа. Намын жагсаалтад бичигдэх 48 хүний дотор УИХ, Засгийн газрын гишүүдээс хэнийг ч оруулаагүй байна. Харин нийгмийн төлөөллийг хангах үүднээс жагсаалтын эхний 15-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болон ахмад настан зэрэг нам бус хүнийг багтаажээ. Харин жагсаалтын 15-аас хойш МАН-ын залуучуудын байгууллагын төлөөллийг оруулсан байна. Жагсаалтаас танилцуулбал
1. Архитектор, хот төлөвлөлтийн инженер Г.Лувсанжамц (
2. Доктор М.Энхцэцэг
3. “Ондо” компанийн үүсгэн байгуулагч Ч.Анар
4. “Ахиллис монгол” ТББ-ын үүсгэн байгуулагч О.Саранчулуун
5. ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл
6. Харвардын Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн багш Д.Ганмаа
7. МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат
8. Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Мандхай
9. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин
10. УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга
11. Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрах
12. МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа
13. МАН-ын хяналтын хорооны дарга Б.Баярбаатар
14. Улс төр судлаач Б.Хэрлэн
15. (Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очир
16. Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг
17. ХНХ-ын дэд сайд С.Зулпхар
18. Х.Баасанжаргал
19. БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр
20. Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг
21. Соёлын дэд сайд П.Баттөр
22. ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо
23. Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Лодойравсал
24. НИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэг
25. Эдийн засагч Б.Дөлгөөн
26. СДМЭХ-ны дэд ерөнхийлөгч А.Адилбиш
27. УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Далхаасүрэн
28. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа
29. МАН-ын хэвлэл мэдээллийн газрын дарга Г.Баярхүү
30. МУИС-ийн багш, улс төр судлаач Д.Бумдарь
31. МУГЖ, Соёлын элч Д.Алтанхуяг
32. П.Цолмон
33. Монголын төмөр зам ТӨХК-ийн төслийн удирдагч Т.Сайнжаргал