Олон улсын чиглэлд зорчигчид өмнөх оны мөн үеэс 44.3 хувиар өсчээ.
Агаарын тээврээр 2024 оны эхний дөрвөн сард 550.7 мянган хүн зорчсон нь өмнөх оны мөн үеэс 30.6 хувиар өссөн дүн юм. Дөрөвдүгээр сард агаарын тээврээр нийт 138.7 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 34.3 хувиар өссөн үзүүлэлт боллоо.
Харин олон улсын чиглэлд зорчигчдын тоо өмнөх оны мөн үеэс 44.3 хувиар, орон нутгийнх 10.2 хувиар тус тус өссөн байна