Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монголын авто спорт сонирхогчдын наадам энэ сарын 10-нд эхэлнэ DNN.mn

12 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Монголын авто спорт сонирхогчдын хамгийн том наадам “Power Expo Festival” наадам тавдугаар сарын 10-12-нд болно.

Уг наадамд оролцохоор БНХАУ-ын автомашин мотоциклийн холбоо, дрифтийн үндэсний багийн гурван тамирчин, инженер механик, техникийн ажилчдын хамтаар 17 хүнтэй, өргөн бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатарт ирсэн байна. Фестивалийн хүрээнд манай улс Япон, БНХАУ-ын тамирчидтай өрсөлдөнө.

Япон улсын D1 GP-ийн топ арван тамирчны нэг Акинори Үцүми “Power Expo Festival”-д оролцохоор хоёр өдрийн өмнө Улаанбаатарт иржээ.

“Power Expo Festival” наадмын хөтөлбөр: 

  • Тавдугаар сарын 10-нд сонирхогчдын болон мэргэжлийн ангиллын нэг, хоёрдугаар үе, автобусны ур чадварын үзүүлбэр болохоос гадна авто парад болно. Үүнээс гадна “Power Expo” фестивальд оролцож буй БНХАУ болон Япон Улсын тамирчид мэндчилгээ дэвшүүлнэ.
  • Тавдугаар сарын 11-нд “Power Expo Festival” наадмын албан ёсны нээлт болно. Нээлтэд яам, нийслэлийн удирдлагууд, элчин сайдууд, олон улсын байгууллагууд, мэргэжлийн холбоод, тамирчдын төлөөлөл оролцоно. Мөн мэргэжлийн болон сонирхогчдын ангиллын сүүлийн шатууд, SURIAN TALARIA бартаат тэмцээн, “VIP AUTO CLUB”-ын мэндчилгээ, үзэгчдийн дундах тэмцээн болон “MOVIE NIGHT” болно.
  • Тавдугаар сарын 12-нд олон улсын “DRIFT BATTLE, UB BIKERS CLUB”-ын мэндчилгээ, олон улсын аварга шалгаруулах тэмцээний сүүлийн шатууд, шагнал гардуулах үйл ажиллагаа, хаалтын шоу гэх мэт маш олон сонирхолтой, “гал гарсан” үйл ажиллагаа болох юм. Харин “Expo Zone”-д 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, дрифтийн уралдаан, дрифт такси үйлчилгээ гэх мэт авто спорт сонирхогчдын анхаарлыг татсан олон олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөгдсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *