Өнөөдөр Улсын физикийн олимпиадад оролцохоор Монгол орны өнцөг булан бүрээс шалгарсан 50 физикийн багш, 98 сурагч Мөрөн хотод цуглаад байна.
Өнөөдрийг хүртэлх хугацаанд нэрэмжит болон аймаг, бүсийн хэмжээний 11 удаагийн олимпиад болж эндээс шалгарсан шилдгүүд улсын олимпиадад оролцож байгаа юм.
Энэ удаагийн олимпиадад Улаанбаатар хот болон зохион байгуулагч Хөвсгөл аймгаас хамгийн олон суралцагч өрсөлдөж байна.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д тусгаснаар 2030 он гэхэд уул уурхай, аж үйлдвэр, технологийн салбарт 30,000 инженер шаардлагатай. Тиймээс физикийн хичээлийг шимтэн суралцагч, физикийн шинжлэх ухааныг бахдан бишрэгч хүүхэд залуучууд, багш, эрдэмтэн та бүхний хийж гүйцэтгэх ажил, үүрэг оролцоо чухал гэж БШУЯ-наас мэдээллээ.