Categories
мэдээ нийгэм

Автомашин шатаж нэг иргэн амиа алджээ DNN.mn

Хөвсгөл аймаг, Түнэл сум. Баян-Эрхэт багийн “Хачигтын гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 25 км, сумын төвөөс зүүн зүгт 50 км/-т 05.07-ны өдрийн 16:50 цагийн орчим суудлын автомашин шатаж, гал түймэрт 1 иргэн өртөж нас барсан тухай мэдээллийг 05.07-ны өдрийн 17:34 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид 25 км замыг туулан 18:15 цагт очиход иргэн Л-ийн “Honda HR-V” загварын суудлын автомашин шатаж, тус сумын харьяат иргэн Л/62 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тухай мэдээллийг аймгийн Цагдаагийн газар Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *