Өнөөдрөөс эхлэн нийслэлийн есөн дүүргийн 34 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах хуваарийг УБЗАА-наас гаргажээ.
Тодруулбал өнөөдөр Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт дараах байршилд нөөцийн хонины махыг гулуузаар нь худалдах юм байна.
Хонины мах килограмм нь 8,900 төгрөг, ямааны мах килограмм нь 6,700 төгрөгийн үнэтэй.
Өргөтгөсөн худалдаанаас гадна 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаж байгаа билээ.