Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөв.
Газар хөдлөлт өглөөний 4.49 цагт тус сумын төвөөс хойд зүгт 32 км, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс хойд зүгт 56 км, Мандал-Овоо сумын төвөөс зүүн урд зүгт 72 км зайд болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.