Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Истанбул хотноо зохион байгуулагдах олимпийн эрх олгох сүүлчийн буюу дэлхийн эрхийн тэмцээнийг дэнслэх орон орны шүүгчдийн нэрийг зарлалаа. Шүүгчдийн бүрэлдэхүүнд манай улсаас олимпын зэрэглэлийн шүүгч Б.Алтангадас багтжээ.
Ирэх сарын 9-12-нд болох дэлхийн эрхийн тэмцээнээс “Парис-2024” зуны XXXIII олимпийн наадмыг дэнслэх шүүгчдийн сонгон шалгаруулалтыг хийх юм.