Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах хорооны хурал өчигдөр боллоо. Зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх нөхцөлтэй уг зээлд хамрагдахаар Улаанбаатар хотод 247 төслийн 46 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлсэн байна. Үүнээс сонгон шалгаруулалтын сүүлийн шат буюу “Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал”-д 9.5 тэрбум төгрөгийн хүсэлт бүхий 46 аж ахуйн нэгж төслөө танилцуулжээ.
Үүнээс 37 төсөлд 7.4 тэрбум төгрөгийн зээл олгохоор боллоо.