Categories
мэдээ нийгэм цаг-үе

ГССҮТ: Осолд өртсөн зургаан хүний гурав нь яаралтай хагалгаанд орж, Эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байна DNN.mn

2024 оны дөрөвдүгээр сарын 17-н буюу өчигдөр Хайлааст орчимд суудлын хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөний улмаас явган хүний замаар зорчиж явсан 16 настай нэг хүүхэд амь насаа алдаж, таван хүүхэд, нэг том хүн бэртэн ГССҮТ-д эмчлүүлж байгаа талаар мэдээлсэн.

ГССҮТ “Нэг том хүн, хоёр хүүхэд “Эрчимт эмчилгээний тасаг”-т хэвтэн эмчлүүлж байна. Мөн хоёр хүүхэд “Хүүхдийн мэс заслын тасаг”-т, нэг хүүхэд “Толгойн мэс заслын тасаг”-т хэвтэн эмчлүүлж байна. Эрүүл мэндийн байгууллагын зүгээс үйлчлүүлэгчдийн биеийн байдлыг тогтворжуулах, нарийн мэргэжлийн үзлэг оношлогоог хийсэн бөгөөд шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна” гэлээ.

 

One reply on “ГССҮТ: Осолд өртсөн зургаан хүний гурав нь яаралтай хагалгаанд орж, Эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байна DNN.mn”

Үлийний Хайлааст орчим Яг хаана яагаад осол гаргав хэн2 гэдгийг нэр нүүртнй нь нийтэлж бүр ТВ ээр үзүүлж Замын цагдаа тайлбар хийж мэдээлж бусдад сэргийлэх ажил зохиогоочээ гөлөгүүдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *