Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ оны эхний улиралд Монголд 110 мянган жуулчин иржээ DNN.mn

Манай улсын хилээр 2024 оны эхний улиралд 1,342.3 мянган зорчигч давхардсан тоогоор нэвтэрчээ.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 488.5 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт болоод байгаа юм. Үүнийг хувиар тооцоолбол 57.2 хувийн өсөлт юм байна.

Улсын хэмжээнд хилээр нэвтэрсэн зорчигчид 2022 оны мөн үеийнхээс 1,191.6 (8.9 дахин) мянгаар, 2021 оны мөн үеийнхээс 1,152.4 (7.1 дахин) мянгаар өссөн байна. Мөн 2024 оны эхний улиралд 667.8 мянган зорчигчид хилээр оржээ. Улсын хилээр орсон зорчигчдын

  • 32.5 хувь нь Замын-Yүд,
  • 24.7 хувь нь Чингис хаан,
  • 11.3 хувь нь Гашуун сухайт,
  • 10.5 хувь нь Алтанбулаг,
  • 5.4 хувь нь Шивээхүрэн,
  • 3.4 хувь нь Ханги,
  • 12.2 хувь нь бусад боомтоор орсон байна.

Улсын хилээр орсон зорчигчдын 556.9 (83.4 хувь) мянга нь Монгол Улсын иргэд, 110.9 (16.6 хувь) мянга нь гадаад улсын иргэд байна.

Улсын хилээр 2024 оны эхний улиралд гадаадын 110.9 мянган хүн орсон нь өмнөх оны мөн үеэс 24.6 (28.6 хувь) мянгаар нэмэгдсэн байна. Тэдний 78.9 хувь нь 30 хоног хүртэл, 0.5 хувь нь 60 хоногоос дээш, 0.8 хувь нь 90 хоног хүртэл, 19.8 хувь нь 90 хоногоос дээш хугацаагаар ирсэн байна. Энэ оны эхний улиралд улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 73.0 (65.9 хувь) мянга нь эрэгтэйчүүд, 37.8 (34.1 хувь) мянга нь эмэгтэйчүүд байгаа бол тэдний 105.3 (95.0 хувь) мянга нь насанд хүрсэн хүн, 5.6 (5.0 хувь) мянга нь хүүхэд байна.

Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 55.8 хувь нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг, 39.7 хувь нь Европ, 2.1 хувь ньАмерик, 1.2 хувь нь Ойрх Дорнод, 0.8 хувь нь Өмнөд Ази, 0.4 хувь нь Африк тивээс иржээ.

Хилээр орсон гадаадын зорчигчдын 37.1 хувийг БНХАУ-ын, 35.1 хувийг ОХУ-ын, 10.2 хувийг БНСУ-ын, 2.5 хувийг Казахстан Улсын, 2 хувийг Япон иргэд, үлдсэн 13.1 хувийг бусад улсын иргэд эзэлж байна.

Хилээр орсон жуулчдын тоо 2024 оны эхний улиралд 86.2 мянга болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.2 (10.5 хувь) мянгаар өссөн байна. Улсын хилээр орсон жуулчдыг өмнөх оны мөн үетэй зорчсон улсаар нь харьцуулбал, БНХАУ-ын 15.2 (2.3 дахин) мянгаар, БНСУ-ынх 3.5 (48.9 хувь) мянгаар, Казахстан Улсынх 0.5 (23.8 хувь) мянгаар, Япон Улсын жуулчид 0.5 (30.9 хувь) мянгаар тус тус нэмэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *