Categories
мэдээ утга-зоxиол

Чулуут сумын түүхт 100 жилийн ойн барилдаанд Улсын заан Д.Анар түрүүллээ DNN.mn

Архангай аймгийн Чулуут сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин П.Моломжамцын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан боллоо.

Тус барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат, “Аврагч” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Д.Анар түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэв. Р.Пүрэвдагва арслангийн хувьд гуравдугаар сараас хойш нэг ч барилдаан алгасаагүй бөгөөд 17 барилдаанд зодоглохдоо гурав үзүүрлэж, хоёр шөвгөрч байна.

Тэгвэл их шөвөгт Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага С.Сүхбат, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа.

Наймд улсын харцага Л.Лха-Очир, Х.Гантулга, аймгийн арслан Г.Хишигбат, У.Батцоож нар үлдэв.

Тус барилдааны улсын цолонд ойрхон бөхийн шагналыг Архангай аймгийн Чулуут сумын харьяат аймгийн арслан Б.Шаравдоржид олгосон юм.

6 replies on “Чулуут сумын түүхт 100 жилийн ойн барилдаанд Улсын заан Д.Анар түрүүллээ DNN.mn”

🇲🇳🙏🏼❤️🙇🏼‍♀️Бөх хүнд захих үг

Бөх болж төрсөндөө
Буй насаараа баярла
Бүтэн нэртэй явж
Бусдын хүндлэлийг хүлээ
Сайн бөх явахад
Сархад амархан олдоно, хортой шүү!
Өнгө зүстэй явахад
Мөнгө амархан олдоно, халтай шүү!
Авсан эхнэрээ солих хэрэггүй
Анд нөхдөө орхих хэрэггүй
Ямар явснаа мартах хэрэггүй
Ялаа суувал алах ч хэрэггүй
Буруугаар явбал гутаг сууна
Булгилж онгирвол хутга шаана
Хүн хүнээ л хөнөөдөг шүү
Хүйтэн сэтгэл сөнөөдөг шүү
Унасан бол тахимаа өг
Уурласан бол тайвширч март
Бөхөөс л жудаг үнэртдэг
Бөх л нутгаа таниулдаг
Зузаан мөнгөнд унадаггүй
Зуун төгрөгөнд ч шунадаггүй
Зуурдын амрагийг хүсдэггүй
Зурагтаар гардаг бөх яваарай… гэнэ ямар сайхан сургаал вэ…үнэхээр л БӨХЧҮҮДЭЭС Л МОНГОЛ ЭР ХҮНИЙ ЖУДАГ ҮНЭРТДЭГ ДЭЭ.🇲🇳❤️🙇🏼‍♀️

Wonderful blog! I found it while browsing on Yahoo News.
Do you have any suggestions on how to get listed in Yahoo News?

I’ve been trying for a while but I never seem to get there!
Appreciate it

I’m curious to find out what blog system you happen to be utilizing?
I’m experiencing some small security issues with my latest blog
and I would like to find something more safeguarded. Do you have any suggestions?

I was curious if you ever thought of changing the layout of your website?
Its very well written; I love what youve got to say.

But maybe you could a little more in the way of content so
people could connect with it better. Youve got an awful lot of text
for only having 1 or 2 pictures. Maybe you could space it out
better?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *