Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн төрөл 2 өдөр үргэлжилж өндөрлөлөө. Манай улсаас бүтэн багаараа буюу 10 жинд оролцож 2 мөнгө, 2 хүрэл нийт 4 медаль хүртлээ.
Тодруулбал, 61кг-д Э.Энхболд хүрэл, 65 кг-д Т.Тулга мөнгө, 79 кг-д Э.Бямбадорж мөнгө, 92 кг-д Д.Батзул хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээр 5-р байрт шалгарлаа.
1. Иран 190 оноо
2. Япон 130 оноо
3. Киргизстан 121 оноо
4. Казахстан 181 оноо
5. Монгол 92 оноо
Тэмцээн маргааш чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрлөөр үргэлжилнэ.
One reply on “Эрэгтэйчүүдийн шигшээ баг тавдугаар байрт шалгарлаа DNN.mn”
Яахлаараа казахстан 181 оноотой байж 4 дүгээр байранд ордог билээ. Худлаа байна