Монгол Улсын Их Хурлын Байнгын хороод болон ажлын хэсгийн өнөөдрийнн /2024.04.11/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
НЭГ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Нийгмийн бодлогын байнгын хороо | Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 10.00 | 334 тоот |
ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН | ||||
1 | Төсвийн байнгын хороо | · “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 7 гишүүн 2024.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ · Бусад |
09.00 | “Үндсэн хууль” |
2 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо | · Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл /санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/ |
13.00 | “Үндсэн хууль” |