Загварын чиг хандлага сонирхогч Н.Ариунцэцэгтэй ярилцлаа.
-Та хэзээнээс хувцаслалтын талаар сонирхож эхэлсэн бэ?
-Намайг Н.Ариунцэцэг гэдэг. Digital Creator, Youtuber болоод хоёр жил болж байна. “Digital nomads” гэж одоо яригдах болсон. Интернэт байгаа цагт хаанаас ч ажлаа хийгээд, өөрийгөө хөгжүүлээд, өдөр бүр шинэ зүйл сураад, судлаад явж байна. 10 жилд байхаасаа л загварын чиг хандлагыг сонирхдог, энэ талын мэдээллийг бусад мэдээллээс илүү сонирхолтой санагддаг байсан.
-Энэ чиглэлийг сонирхох болсон шалтгаан юу вэ?
-Ер нь жилийн дөрвөн улиралд ч бай, эсвэл зарим бүсэд 1 улиралтай ч бай хувцасгүй амьдарна гэсэн ойлголт байхгүй. Зөвхөн нарнаас хамгаалж биеэ халхлах гэж биш, хүйтэнд даарахгүйн тулд өмсөх биш, нэгэнт л мөнгөө зарцуулж худалдан авалт хийж байгаа бол загварчилж өмсөх нь хүнийг улам итгэлтэй болгодог гэдгийг ойлгох хэрэгтэй.
Зарим хүн өөрт байгаа хувцсаа хэрхэн яаж зохицуулж өмсөхөө мэддэггүй. Харин ганц хоёрхон зүйл нэмээд эсвэл хасаад “хувцсыг зүгээр өмсөх биш загварчилж өмсье” гэсэн утгаар энэ тал дээр богино бөгөөд хүртээмжтэй мэдээлэл хүргэе гэж шийдсэн. Тэгээд өөрийн сонирхолдоо тулгуурлаж зөвлөгөө өгч эхэлсэн. Энэ чиглэлийг сонирхох болсон шалтгаан нь хүмүүсийн хэрэгцээт мэдээлэл дээр давхар суурилсан. Гадаад хэл дээрх мэдээлэл их олддог ч, Монгол хэл дээрх контент дутмаг юм билээ. Энэ талын мэдээлэл авах хүсэлтэй хүмүүс бидний бодсоноос ч их байдаг. Иймээс болж өгвөл цаг хугацааны хувьд ч гэсэн загварын чиг хандлагын мэдээллийг хоцроохгүй хүргэхийг хичээдэг.
-Энэ хавар ямар өнгө тренд болж байгаа вэ?
-Улирал бүр бүх л брэнд коллекц гаргаж шинэ өнгө төрхийг тодорхойлохыг зорьдог. Коллекц бүр дээр байнга харагддаг хар, цагаан, саарал, beige өнгө гэхээс илүүтэйгээр, энэ хаврын онцлох өнгөнд тод улаан, burgundy/cherry red/ буюу хүрэн улаан, фондант ягаан, nutshell бор өнгө болон метал мөнгөлөг өнгө орж байгаа.
Эдгээр онцлох өнгө нь илүү содон тод харагдах бөгөөд зохицох бусад өнгөтэй хольж хувцаслалтдаа оруулж өгснөөр, image бүрдүүлэлтэд илүү хүч нэмж өгнө.
-Тэгвэл тренд хувцас нь…?
-Өндөр суудалтай өргөн өмд
Oversized цайвар өнгийн сорочки
Ballerina болон хагас өсгийтэй Mary janes загварын гутал
Улаан өнгөтэй бүх зүйл
Бантик оруулгатай бүх зүйл
Метал мөнгөлөг өнгөтэй зүйл
Торон юбка
Намхан ултай кет
Энгийнээс том хэмжээтэй цүнх трэнд болж байгаа.
ДЭЛГҮҮР ХЭСЭХДЭЭ ХУВЦАСНЫ ЗАГВАРЫГ ХЭТ АНХААРЧ, МАТЕРИАЛЫГ НЬ ОЙШООДОГГҮЙ
-Хувцаслалтад өнгөний зохицол хэр чухал байдаг вэ. Хувийн өнгөний тухай тайлбарлахгүй юу?
-Мэдээж өнгө маш чухал. Хувцасны өнгө зохилдлогоог харах хамгийн амархан арга бол Pinterest дээр “color combinations” гэж бичээд бүх өнгөний зохицлыг харж болдог.
Заавал стилистээр дамжуулж мэдээлэл авах шаардлагагүй. Хоорондоо зохицолгүй өнгөтэй хувцас өмссөнөөр замбараагүй харагддаг. Хувийн өнгөний тухайд бол бүх хүнд хар өнгө зохидоггүй гэдгийг битгий мартаарай.
Хар өнгө өмсөхөөр царай илүү тодорч харагддаг гэж ойлгож болохгүй. Өөр өнгө илүү тод харагдуулж чадна гэдгээ өөрөө мэдэж авах нь чухал. Хувийн өнгө тодорхойлох гэдэг зүйлийг мөнгө төлж үйлчилгээ маягаар авдаг байсан бол одоо хүн бүр өөрсдөө интернэтээс хараад хайгаад ойлгох боломжтой болсон. Үүнд нэг тип хэлж өгье. Та эхлээд өөрийн бугуйныхаа судсыг наранд сайн анзаарч хараарай. Хэрвээ таны судас ногоон эсвэл olive өнгөтэй бол warm tone гэж ангилдаг. Хөх болон чернилэн ягаан судасны өнгөтэй бол cool tone. Харин ногоон болон хөх өнгө аль аль нь харагдвал Neutral tone гэж ангилна. Үүнийг мэдэж авсныхаа дараа өөрийн хувцаслалтын өнгө ямар байвал зохих талаар Youtube, Google, Pinterest гээд бүхий л мэдээллийн хэрэгслээс хайгаад мэдэж боломжтой. Таныг илүү сэргэг, илүү нүдэнд дулаахан харагдахад хувийн өнгө чухал үүрэг гүйцэтгэдэг.
-Хүн бүр давтагдашгүй биеийн галбир, онцлогтой. Хэрхэн өөрийн онцлогт тохируулж хувцаслах вэ?
-Энэ асуултад 3, 4 өгүүлбэрээр хариулах бараг л боломжгүй. Гэхдээ биеийн хамгийн зөв пропорци болох 90*60*90 гэсэн хэмжээтэй илүү ойр харагдуулахын тулд эсгүүрийг загварчлах аргыг хувцасны брэндүүд ашигладаг. Бэлхүүс хэсгээр нарийн харагдах хамгийн энгийн арга бол бүс. Мөн хөлөө урт харагдуулахад зөвхөн өндөр өсгийтэй гутал биш харин өндөр суудалтай өмд өмсөх гэх мэт энгийн сонсогдох ч маш олон аргууд байдаг. Гэхдээ энэхүү зөвлөгөө нь хүн бүрд зохицохгүй учраас мэргэжлийн стилистийн зөвлөгөө авч, өөрийн царайнд тохирох өнгө, өөрийн биед төгс харагдах хувцасны сонголтыг даатгаарай гэж зөвлөж байна.
ХЯМДРАЛААР ӨМСӨХ ӨМСӨХГҮЙ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ХУВЦАС АВАХ НЬ БУРУУ
-Хувцас авахдаа анхаарах зүйл болон гаргадаг алдааны талаар ярихгүй юу?
-Хамгийн чухал нь материалын орц. Хүмүүс интернэтээр захиалаад эсвэл дэлгүүрээс очиж авахдаа ихэвчлэн загварыг хэт анхаарч, материалыг нь ойшоодоггүй. Хувцас хэдэн хувийн даавуу, синтетик, полиестр, ноос гэдгийг харах нь хожим байгальд ээлтэй сонголт болж чадах уу гэдгийг бодож үзээрэй.
Хэт их логотой хувцас худалдаж авахаас татгалзаарай. Зарим үнэтэй брэндүүд ч битүү лого болсон загварууд худалдаанд гаргасан байдаг. Гэхдээ энэ нь таныг загварлаг харагдуулахаасаа илүү, хэтэрхий их хичээсэн юм шиг харагдуулах сул талтай.
Өөрийн өмсдөг хэмжээнээсээ бага хэмжээтэй хувцас битгий худалдаж аваарай. Хэзээ нэг өдөр тураад өмсөнө гэж найдаж авсан загвар илүү зардал болсон тохиолдол их байдаг. Мөн хямдралаар өмсөх өмсөхгүй нь мэдэгдэхгүй хувцас авах нь буруу сонголтуудын нэг болох магадлалтай. Мөн үнэтэй брэндийн цүнх гутлын дуураймлыг нь худалдаж авахгүй байхыг зөвлөе. Үүний оронд дундаж брэндийг арьсан цүнх авах нь илүү зөв сонголт болж чадна.
Э. Анхчимэг
П. Тэргэлсаран
One reply on “Н.Ариунцэцэг: Хувцсыг загварчилж өмсөх нь хүнийг илүү өөртөө итгэлтэй болгодог DNN.mn”
Magnificent beat ! I would like to apprentice while you amend your
web site, how can i subscribe for a blog web
site? The account helped me a acceptable deal.
I had been a little bit acquainted of this your
broadcast provided bright clear concept