Categories
мэдээ нийгэм цаг-үе

УОК: 63 айлын орон сууцны багана, дам нуруунд ан цав үүссэн DNN.mn

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт газ тээвэрлэж явсан ачааны машин дэлбэрсэнтэй холбогдуулан шатахуун түгээх станцуудад хийсэн шалгалтын талаар танилцуулсан.

Салбарын сайдын  тушаалаар 19 байгууллагын 49 мэргэжилтнээс бүрдсэн 12 дэд ажлын хэсэг дэлбэрэлтэд өртсөн дөрвөн барилга дээр дүн шинжилгээ хийсэн байна.

Тодруулбал, 207 дугаар байр, 830 дугаар барилга, 201 болон 204 дүгээр барилгуудад үзлэг, шалгалтыг  хийсэн. Шинжлэх ухаан, техникийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийн дэргэдэх Оношилгоо, зураг төсөл, судалгааны 15 багштай ажлын хэсэг дээж авч, ажилласан. Үндсэн барилгын хийц, хэв гажилт, металийн хэмжилт, галт тэсвэржилт, эвдрэл гэмтлийг шинжилгээг хийсэн. Нийт 207 дугаар байрны 63 айлын орон сууцны техникийн давхар, дам нуруу, багана, хучилт, хэв гажилтын хэмжилтийн дээж авсан. Үндсэн галд өртсөн энэ барилга 12 давхар байгаа. Төмөр бетонон карказан хийцтэй, 2017 онд ашиглалтад хүлээж авсан. Орон сууцны гадна талын фасадны 75 хувь буюу баруун хойд булан, зүүн тал бүхэлдээ, урд тал хэсэгчлэн галд өртсөн.

Галд 10 айлын сууц бүхэлдээ, 45 айл хэсэгчлэн, найман айл огт өртөөгүй байна.

Тооцоо судалгааны дүнгээр, барилгын багана, дам нуруунд үүссэн ан цав, өргөний хэмжээ барилгын норм дүрмээс тав дахин их буюу газар хөдлөлт болон бат бэх найдваржилтын түвшинг хангахгүй байна.

Мөн барилгын баруун талын голын баганын орой руу тоосгоны шилжилт үүссэн. Үүнтэй холбоотойгоор дам нуруунд ан цав гарах гэмтэл гарсан. Норм дүрмийн шаардлага хангахгүй үзүүлэлт гарсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *