Categories
мэдээ нийгэм

Аргал оруулж ирэхээр гарсан 15 настай хүү сураггүй болжээ DNN.mn

Булган аймгийн Бүрэгхангай сумын  Дэрст багийн “Нарийны-Ам” гэдэг газар өчигдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний 10:00-11:00 цагийн орчим иргэн Б гэрийнхээ гаднаас аргал оруулж ирнэ гэж гараад сураггүй болсон байна.

15 настай, эрэгтэй Б-г сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын байгууллага мөн өдрийн 19:00 цагт хүлээн авчээ.

Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Бүрэгхангай сумын Сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид, мэргэжлийн анги, ар гэрийнхэнтэй хамтран эрэн хайх ажиллагааг 19:30 цагаас эхлэн зохион байгуулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *