Зорчигч та зайлшгүй шалтгаанаас үүдэн тасалбараа буцаах шаардлагатай болсон бол галт тэрэг хөдлөхөөс 24 цагийн өмнө цахимаар өдөр, шөнийн алинд ч буцаалт хийх боломжтой.
24/7 цагийн хэдийд ч орон нутгийн зорчигчийн галт тэрэгний тасалбараа төмөр замын лавлах 19001949 утсаар буцаах боломжтой юм.
Түүнчлэн http://eticket.ubtz.mn веб сайт болон “УБТЗ тасалбар-UBTZ ticket” апплейкшинээр худалдан авсан тасалбарыг өдөр, шөнийн алинд ч буцаах боломж бий.
Ингэхдээ та тухайн галт тэрэг аялахаас 24 цагийн өмнө http://eticket.ubtz.mn веб сайтаар дамжуулан буцаах хүсэлт илгээх ёстой.
Цахим тасалбарын буцаалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 21-242472 дугаарын утсаар аваарай гэж Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.