Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-аас чөлөөлөгдөх бараа, ажил үйлчилгээ DNN.mn

НЭГ. Дараах бараа НӨАТ-аас чөлөөлөгдөнө

-Гаалиар татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хувийн хэрэглээний бараа;

-Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, Нэгдсэн үндэсний байгууллага, түүний төрөлжсөн салбарын хэрэгцээнд зориулан импортоор оруулсан бараа;

-Гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа;

-хөгжлийн бэрхшээлтэй иргэний тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, автотээврийн хэрэгсэл;

-иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг,

-орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр,

-эмчилгээний цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн;

-хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин механизм, техник хэрэгсэл, тоноглол;

-Монголбанкнаас хийлгэсэн мөнгөн тэмдэгт, мөнгөн дэвсгэрт;

-борлуулсан алт;

-эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн;

-экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүн;

-улс хоорондын шуудангийн илгээмж;

– газрын тостой холбогдсон машин, техник, материал, химийн болон тэсрэх бодис, сэлбэг хэрэгсэл;

– газрын тос;

-чөлөөт бүсэд зорчигчийн худалдаж авсан гурван сая төгрөг хүртэл үнийн дүнтэй бараа.

-банк, банк бус санхүүгийн байгууллага болон бусад хуулийн этгээдээс гаргасан шаардах эрх;

-үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил;

-мах махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн;

-ЖДҮ-ийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл;

-инновацийн түүхий эд, материал, урвалж бодис;

-импортын мод, бэлдэц, модон материал;

-экспортод гаргасан түүхий, угаасан, самнасан ноолуур, арьс шир;

-соёлын өвийг судалж шинжлэх, сэргээн засварлахад ашиглах материал, техник, тоног төхөөрөмж, бодис, багаж хэрэгсэл;

-Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулж худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ;

-сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэг

ХОЁР. Дараах Үйлчилгээ НӨАТ-аас чөлөөлөгдөнө
– банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны үйлчилгээ;
– даатгалын үйлчилгээ;
– үнэт цаас, хувьцаа гаргах, баталгаа гаргах үйлчилгээ;
– нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн үйлчилгээ;
– орон сууц хөлслүүлэх үйлчилгээ;
– боловсролын үйлчилгээ;
– эрүүл мэндийн үйлчилгээ;
– шашны байгууллагын үйлчилгээ;
– төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ.
– нийтийн тээврийн үйлчилгээ;
– гадаадын жуулчдад үзүүлсэн /туроператор/ үйлчилгээ;
– соёлын өвийг сэргээн засварлах үйлчилгээ;
– оршуулгын үйлчилгээ.
– мал эмнэлгийн үйлчилгээ.
– нотариатын үйлчилгээ,
– виртуал хөрөнгийн үйлчилгээ.

Сангийн яамнаас баталсан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ыг үндэслэн НӨАТ ногдох болон татвараас чөлөөлөх бараа, үйлчилгээг тодорхойлно гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *