Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч долоо хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 37, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 145, сураггүй алга болсон хүн 99, шүүхээс даалгасан хүн 95, зөрчил үйлдсэн 47 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоожээ.
Түүнчлэн замын хөдөлгөөний урсгал сөрсөн хоёр жолоочийн эрхийг гурван сараар хасаж, 50,000 төгрөгөөр торгосон байна.
Мөн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг тоглоомон буугаар айлган сүрдүүлж, танхайрсан иргэнийг 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр торгожээ.
Олон нийтийн газарт, эсхүл орон байранд хэрүү маргаан үүсгэх, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, үйлчилгээний болон дарааллын журам зөрчсөн, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах хуультай байна.