Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 1 351 546 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 40.0 хувийг эзэлж байна.
Үзлэгт хамрагдсан иргэдийн 592 536 буюу 43.8 хувь нь эрэгтэйчүүд, 759 010 буюу 56.2 хувь нь эмэгтэйчүүд байна. Байршлаар нь харуулбал 683 762 буюу 50.6 хувь нь Улаанбаатар хотод, 667 784 буюу 49.4 хувь нь орон нутагт байна.
Үзлэгт хамрагдсан нийт хүний 676 646 буюу 50.1 хувь нь 0-17 насны хүүхэд, 674 900 буюу 49.9 хувь нь 18-аас дээш насныхан байна.