Сурагчид өнөөдөр хичээллээд ирэх даваа гаригаас хаврын буюу гуравдугаар ээлжийн амралт эхэлнэ.
Сурагчдын өвлийн амралт гурван долоо хоног үргэлжилсэн бол III улирлын амралт дөрөвдүгээр сарын 1-5-ныг хүртэл үргэлжилнэ.
Хичээлийн шинэ жилийн эхэнд тухайн хичээлийн жилийн бүтцийг боловсрол, шинжлэх ухааны сайд баталдаг. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан 2023 оны наймдугаар сарын 23-ны өдрийн А/388 дугаар тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан ба уг хуваарийн дагуу хичээллэж буй юм.