Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабар “Барьцаалагдсан урвагч хамгийн хорлонтой” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2024-03-27-ны ЛХАГВА гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Т.Гүенбаатартай ярилцлаа. Тэрбээр  “Жагсаалт буюу хувь тэнцүүлэх системээр Монгол Улс нэг тойрог болно” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны ерөнхийлөгч М.Очирбат “Манай улс геологи, хайгуулын салбараа идэвхжүүлбэл олон улсад тоглох боломж дүүрэн байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт Нэрт нийтлэлч Баабар “Барьцаалагдсан урвагч хамгийн хорлонтой” хэмээн өгүүллээ 

Засгийн газраас боловсруулсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл/хэлэлцэх эсэх/-ийг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн ч МАН-ын бүлгээс завсарлага аваад байгаа. Энэхүү төсөлд гурилыг импортын татвараас хугацаа, хэмжээгүй чөлөөлж, ямар нэгэн квот тогтоохгүй байхаар заасан нь маргаан дагуулсан. Тиймээс энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа

Үндэсний аудитын газрын Санхүү-нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах ажлын хэсгийн дарга Ц.Наранчимэгтэй ярилцлаа. Тэрбээр “Нам, эвсэл, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө ямар нэг амлалт оруулах ёсгүй” гэлээ.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Украинд “KNDS” зэвсэг үйлдвэрлэнэ


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *