Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: Шүүх Оюун-Эрдэнийн тэмцлийг үнэ цэнэгүй болгох гэж улайрахдаа хэнд үйлчилдэг, хэнээс хамааралтайгаа нотолчихсон, үүнийгээ удахгүй ойлгох болно DNN.mn

МАН-ын Бага хурал энэ сарын 23-нд болсон. Хурлаар сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж баталсан. “МАН-ынхан маш тохитой, томоотой хуралдаад мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж дэмжсэн” гэдэг ойлголтыг албан ёсны мэдээллээс нь харж болно.

Харин албан бус буюу улс төрийн “тамхины цэг” хавиар олон л зүйлд яригдаж байна. Бага хурлынх нь хэлэлцсэн асуудлуудыг тойрсон сонин хачин энд тэнд нэмэгдсээр л байх шинжтэй.

Энэ нэгийг нь онцлоход МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ намынхаа 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг танилцуулахдаа шүүхтэй холбоотой нэлээд ширүүн үг хэлээдэхжээ.

Шүүмжлэл, дайралтын аль нь болох юм бүү мэд. Тэрбээр “Шүүх авлигын хэргийг саармагжуулж байгаагаа намайг хорлож байна, авлигачид ямар хүчтэйг нотолж байна, хэт хүчтэйгээ харуулж байна гэж эндүүрээд байна. Харин эсрэгээрээ ард түмэн, олон нийт өдрөөс өдөрт шүүх ямар ихээр авлигад автсаныг ойлгож байна. Үүнийг олон нийт олж харсан нь, үнэн худлыг ялгаж харж байгаа нь судалгааны дүнгүүдээс харагдах болсон. Оюун-Эрдэнийн тэмцлийг үнэ цэнэгүй болгох гэж хэт улайрч байгаад өөрөө өөрсдийгөө олон нийтэд хэнээс хамааралтай байгаагаа, хэнд үйлчилж байгаагаа, хараат бус байдлаа бүрэн алдсанаа нотолчихсон. Үүнийгээ удахгүй ойлгох болно. Ер нь энэ бол шүүх засаглалд томоохон реформ хэрэгтэй болсны нотолгоо” гэж хэлжээ.

Л.Оюун-Эрдэнийн ингэж ярьсныг улс төрийн “тамхины цэг” хавиар “Өмнөх өдөр нь Нийслэлийн шүүхээс Хөгжлийн банкны хэрэг дээр гаргасан шийдвэртэй холбоотой байх магадлалтай”, бас “Гаргаж тавьсан бүх хэрэг асуудлууд шүүх дээр очоод гацчихаад байгаад бухимдаад яваад байсан” гэх зэргээр ярьж байна.

Түүний хувьд шүүх байгууллагын үйл ажиллагааны талаар байнга шүүмжлэл өрнүүлдэг. Хамгийн сүүлд 2023 оны арваннэгдүгээр сарын 30-нд УИХ дээр шүүхтэй холбоотой үг хэлсэн. Тэгэхдээ “Авлигын эсрэг тэмцэл адармаатай ч алхам алхмаар урагшилсаар өнөөдөр шүүхийн шатанд тулаад зогслоо.

Шүүхийн шатанд бүлэглэлийн гар хөлүүд авлигын асуудлыг хэрхэн гацаан удаашруулж байгааг ч, “Сонгууль хүртэл тэсчихвэл Оюун-Эрдэнэ зайлчихна, тэгээд бүх зүйл сайхан болно” гэж хилийн чанадад оргон зайлсан “шувууд” маань томилсон шүүгч нартаа захиж байгааг ч мөн мэдэж байгаа. …Муу нуухаар сайн илчил гэдэг. Авлигатай хийх тэмцэл эрчимжиж, эдийн засгийн тоон үзүүлэлтүүд сэргэж байгаа ч, авлигачдад эцсийн хариуцлага тооцох ажил шүүхийн шатанд удааширч байгааг дахин онцолж байна.

Энэ байдлыг зөвхөн олон нийт ч биш, олон улсад ажиглаж, Монгол Улсын гадаад орчны зарим үнэлгээнд сөргөөр нөлөөлсөөр байна.

Шүүх засаглалыг бид авлигач шүүгчдээс нь, тэднийг томилсон бүлэглэлээс нь хамгаалж, хараат бус шүүх засаглалыг бүрдүүлэх, шударга шүүгчдийг дэмжихэд бүх нийтээрээ дэмжлэг үзүүлэх цаг болжээ.

Улсад 20 тэрбумын хохирол учруулсан авлигачийг 20 саяар торгоно гэдэг авлигын эсрэг шийтгэл үү, эсвэл авлига авах нь зөв шүү гэдэг урамшуулал уу?

Улс орноо дампуурлын ирмэгт аваачсан нөхдүүд шүүхийн гадна баяр тэмдэглэж байгаа нь хариуцлага тооцож байгаа хэлбэр үү эсвэл зээл аваад төлөхгүй ч байж болно гэдэг сэдэл үү. Үзэл бодлоо илэрхийлсэн залууст төмөр нүүр харуулчихаад, авлигын хэрэгтнүүдийн даралт ихсэж, тулай нь сэдрэхэд улсаараа халаглаж, хүмүүнлэгийн байгууллага шиг эрхлүүлсээр байх уу. Энгийн хэргүүд гурван сар дотор гурван шатны шүүхээр шийдэгдэж байхад, дуулиант авлигын хэргүүд анхны шатны шүүх дээр долоон жил гацаж байгааг хэрхэн тайлбарлах вэ.

…Бид хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, хэнийг ч ял завшуулдаггүй, бас хэрэг албаар дарж цаг хождоггүй, бүлэглэлд үйлчилдэггүй, шударга, мэргэшсэн хараат бус шүүх засаглалыг төлөвшүүлэх учиртай. Авлигын асуудал шүүхийн шатанд ийнхүү замхарсаар байвал, асуудал энэ хэвээр үргэлжилсээр байвал ард иргэдийн хилэн асаж, эрхзүйт төрд эрсдэл учрах нийгмийн бухимдал бодитоор хуралдан бий болсныг Ерөнхий сайдын хувьд УИХ-ын индэр дээрээс хариуцлагатайгаар илэрхийлье!

Шүүхийн зарим удирдлага Ерөнхий сайдыгаа огцруулах санал хураалт хийж, шүүхэд шүүмжлэлтэй хандсан бүхэнд бухимдан хилэгнэхийн оронд өөрөө өөрийгөө шинэчлэх цогц реформыг цаг алдалгүй эхлүүлж, олон улсын түвшинд ёсзүй, ур чадвар, хүний нөөцийн хувьд хүрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

…Шүүгчидтэй аль нэг улстөрч, бизнесийн нөлөө бүхий хүмүүс протоколгүй, албан бусаар уулзахыг ч хуульчлан зохицуулах ч шаардлагатай байна.

Шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх засаглал байршлын хувьд салангид байх, Дээд шүүхийн байрыг “Шударга ёсны ордон” хэмээн нэрлэх зэрэг ёс зүйн болон хэм хэмжээний олон асуудлыг бид нээлттэй ярилцах цаг болжээ” гэж байсан юм.

П.Хуя

 

10 replies on “Л.Оюун-Эрдэнэ: Шүүх Оюун-Эрдэнийн тэмцлийг үнэ цэнэгүй болгох гэж улайрахдаа хэнд үйлчилдэг, хэнээс хамааралтайгаа нотолчихсон, үүнийгээ удахгүй ойлгох болно DNN.mn”

Шүүх рүү дайрч унагаж аваад дарангуйлал тогтоодог фашист коммунист аргаар үзэх нь үү. Тийм юм байхгү ээ

Монголд шүүх засаглал ялзарсан . Шүүгчийг шүүх цаг болсоон.

Л.Оюунэрдэнэ эрх барьж буй намын дарга, Ерөнхий сайд мөн дээр нь МАН Үндсэн хуулийг хоёр ч удаа өөрчилж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмж, УИХ-ын шүүхийн тогтолцоон дахь оролцоог илт нэмэгдүүлсэн. Гэтэл энэ хагархай Данх өөрийн хийж чадахгүй байгаа зүйл, эрх мэдлээ хэрэгжүүлж чадахгүй байгаагаа бүгдийг нь шүүхэд тохох гэж оролдсоор л. Дээр нь МАН засагласан 8 жилд авилгалын индекс, ардчилалын үзүүлэлт жил бүр унасаар л. Энэ 8-н жилд Л.Оюун-эрдэнэд эрх мэдэл дутаагүй, харин ухаан, сэтгэл, мэдлэг боловсрол л дутсан. Найман жилд юу ч хийж чадаагүй хүнд одоо бусдыг буруутгаж гоншигонохоос өөрөөр яах билээ…

Шүүх нь авилгатай тэмцэх сонирхол байна уу үгүй юу . Ер нь ганц ч монгол танилгүй гадаад шүүгчидтэй больё л доо. Эсвэл шүүх гүй шүүгчгүй байвал яах болоо…..

Шүүхийн одоогийн бүтцийг татан буулгаж, ард түмний түр шүүх байгуулж том гэмт хэргүүдийг шийдэн хэрэгтэй. Монголын хамгийн ялзарсан, авилгажсан газар нь шүүх болж байх шиг байна……..Шүүхэд их цэвэрлэгээ хийхгүйгээр монголд ардчилал яриад хэрэггүй, боломжгүй…………

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *