Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шар усны үерийн дуудлага нэмэгджээ DNN.mn

ОБЕГ-т өчигдөр шар усны үерт автсан тухай гурван дуудлага иржээ.

Гүний болон ул хөрсний ус: 

  • Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг аймгийн төвөөс баруун урд зүгт 30 км-т орших Сахиулын шанд багийн Мааньт дөрвөлж хэмээх газарт гурван айл шар усны үерт автсан тухай дуудлага гуравдугаар сарын 24-ний 09:45 цагт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 30 км зам туулан 12:30 цагт очиход малчин Б, А, Э нарын гурван айл өрхийн гэр усанд автсан байсныг 16 цаг 30 минут ажиллаж, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.
  • Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг Гүнжийн булгийн 44 дүгээр гудамжинд нэг айлын байшин шар усны үерт автсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 24-ний өдрийн 14:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 14:25 цагт очиход иргэн Л-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшин усанд авсан байсныг нэг цаг ажиллаж 5 тонн усыг соруулж гаргасан.
  • Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг аймгийн төвөөс урд зүгт 30 км-т орших Сайншанд багийн нутаг Шаргын Холбоо хэмээх газарт нэг айлын гэр, хашаа шар усны үерт автсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 23-ны 16:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 30 км зам туулан 15:50 цагт очиход иргэн Г-ын 5 ханатай гэр, хашаа, малын саравч усанд автсан байсныг 2 цаг 30 минут ажиллаж, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *