Categories
мэдээ нийгэм

Курт Кэмпбэлл: AНУ бол Монгол Улсын хамгийн ойр бөгөөд нягт харилцаатай анд нөхөр DNN.mn

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др. Курт Кэмпбэлл Монгол Улсад айлчилж байна.

Төрийн нарийн бичгийн даргын орлогч Кэмпбэлл Монгол Улсын өндөр албан тушаалтнуудтай Улаанбаатар хотод уулзаж АНУ болон Монгол Улсын стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг, мөн Америк-Монголын ард түмний тогтвортой найрамдалт харилцааг онцлон тэмдэглэлээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др.Курт М.Кэмпбэлл хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийнхэнд өнөөдөр мэдээлэл хийлээ.

АНУ-ын ард түмэн манайд нүүрлээд буй зудын гамшигт 900 мянган ам.доллар хандивласан. Мөн хоёр орны дээд түвшний айлчлалууд идэвхжиж буйд сэтгэл хангалуун байгааг илэрхийлжээ. Мөн түүн дотроо онцлох ажил нь хоёр орны хооронд шууд нислэгийг хэрэгжүүлэхийг онцоллоо.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др. Курт Кэмпбэлл “Монголд ирсэндээ баяртай байна. Миний хувьд өмнө нь Монголд олон удаа ирж байсан ч Төрийн нарийн бичгийн орлогчийн хувьд анхны гадаад айлчлалаа Монголоос эхлүүлж буйд баяртай байна.

Бид гуравдагч хөршийн бодлого, харилцаагаа бататгаж байна. Энэ харилцаа бол бидний хувьд их ач холбогдолтой, цаашдаа тийм байх болно. Мөн зудын гамшигт нэрвэгдсэн малчин өрхүүдэд 900 мянган ам.долларын тусламж үзүүлсэндээ баяртай байна. Бид хоёр талын харилцааны шинэ бүрэлдэхүүн хэсгүүдийг хэлэлцэхээр ирлээ. ГХЯ-ны ТНБДаргатай уулзсан ба бид уулзалтаар энх тайвны корпусын сайн дурын ажилтнуудын тоог нэмэгдүүлэх, төрийн залуу, чадварлаг боловсон хүчнийг чадавхжуулах, эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт түүнээс гарах эрсдэл, иргэд хоорондын харилцаа, бүс нутгийн аюулгүй байдал зэрэгт хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцлээ. Хэлэлцээрт сэтгэл хангалуун байгаа ба эдгээрийг ажил хэрэг болгож буйд талархалтай байна.

Монгол Улсын дэлхийн тавцанд гүйцэтгэж буй үүрэгт бид талархалтай байдаг. Мөн АНУ бол Монгол Улсын хамгийн ойр, нягт харилцаатай түнш, анд нөхөр гэдгийг онцлохдоо таатай байна” гэлээ.

“Өнгөрсөн жил эрдэс баялгийн харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан ба энэ нь хэр түвшинд үргэлжилж байна вэ” хэмээн Блүүмбэрг ТВ-ийн сэтгүүлч асуухад “Бид энэ талаар яриа хэлэлцээр хийсэндээ баяртай байна. Монгол Улс чухал эрдэс баялгийн олборлолтоо хөгжүүлснээр дэлхийн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Энэхүү хэлэлцээр эхний шатанд явж байгаа ба үүнийг цаашид урагшлуулах нь бидний хоёр талын харилцааны чухал ажил байх болно” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *