ЦЕГ-аас шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээллээр олон нийтэд мэдээлэл өглөө.
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн 14 хоногт нийт 36.889 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс 606 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Эдгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэмт хэргүүдийг эрүүгийн хуульд заасан тодорхой төрлийн бүлгээр нь ангилж үзэх юм бол хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг болоод өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг дийлэнх нь байна.
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын гэмт хэрэг эдгээр гэмт 10 хувийг нь эзэлсэн тоон үзүүлэлт гарчээ.
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллага 119.648 зөрчлийн хэрэг шийдвэрлэж, 1274-г нь шүүхэд шилжүүлжээ.
Эдгээр зөрчлийн хэргийн дийлэнхийг буюу 104.337-г нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн тохиолдол эзэлжээ.